Хууль зөрчин хилийн бүсэд 34 мянган га талбайд зөвшөөрөл олгосон байхад "Эх оронч" нэртэй жагсагчид "бүлх залгисан" мэт чимээгүй байна

Хууль зөрчин хилийн бүсэд 34 мянган га талбайд зөвшөөрөл олгосон байхад "Эх оронч" нэртэй жагсагчид "бүлх залгисан" мэт чимээгүй байна

Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдааны дараа Монгол Улсын хилийн зурвас бүсэд хууль зөрчин газар олгосон талаар ноцтой мэдээлэл хийсэн.

Тодруулбал, Өмнөх Засгийн газрын үед Монгол Улсын хилийн зурвасын 10 байршилд 34 мянган га газар болон ашигт малтмалын нийт 54 зөвшөөрлийг Хилийн хууль болон бусад холбогдох хуулийг зөрчиж, хилийн зурвастай давхцуулж олгосон, мөн "Смарт Эко транс" ХХК нь 2023-2025 оны хугацаанд Цагаанхад-Гашуунсухайт чиглэлийн 19 км авто замыг барьж, хууль зөрчин өөрийн тогтоосон тарифаар уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээврийг явуулж байсан зөвшөөрлийг мөн л өмнөх Засгийн газар олгосон зэрэг ноцтой мэдээллийг хийсэн. Эл асуудал нь Үндсэн хууль, аюулгүй байдлын үзэл баримтлал, хилийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэж байгаа бөгөөд Үндэсний аюулгүй байдалд хор учруулахуйц асуудал хэмээн үзэж байгаа билээ.

Гэтэл энэ үеэр өнөөх эх орончийн дүр эсгэсэн жагсагчид “бүлх залгисан” мэт чимээгүй байцгаана. “Эх орончид” гэх нэртэй тэд уул уурхайн салбарыг хамгийн их эсэргүүцдэг. Өнгөрсөн хугацаанд Дорноговь дахь ураны төсөл, Сүхбаатар дахь нефтийн хайгуул, Ховд аймаг дахь газрын тосны хайгуул зэрэг бүхий л томоохон уул уурхайн төслүүдийг эсэргүүцэж, гацааж байсан хүмүүс. Гэтэл улсын хилийн зурвас хэсэгт хууль бусаар 34 га талбайд газар олгосон, 54 ашигт малтмалын зөвшөөрөл өгсөн талаарх ноцтой мэдээллийг дэлгэхэд нөгөөх уул уурхайг эсэргүүцэгч, “эх орончид”-ын нэг нь ч дуугарсангүй.