АНУ-ын мэргэжлийн сагсанбөмбөгийн НБА-д тоглож байсан Жэй Скрабб Монгол Улсын сагсанбөмбөгийн Үндэсний дээд лигийн “Сэлэнгэ Бодонс” багт нэгдсэн билээ. Тэрээр “Сэлэнгэ Бодонс” багтай сарын 40 мянган ам.долларын цалин авах гэрээ байгуулсан гэх мэдээлэл байна.
Энэхүү цалингаас гадна тус багийн зүгээс байрлах байр, монголд байх хугацаанд байх хэрэглээний зардлыг хариуцдаг байна.
Түүний хувьд 25 настай бөгөөд 193см өндөртэй хамгаалагчийн байрлалд тоглодог тоглогч аж. НБА-ын замналдаа 2020 онд драфтын 55 дахь сонголтоор “Los Angeles Clippers” багт сонгогдож хоёр улирал тоглож, түүний дараа “Orlando Magic” багт нэг улирал тоглохдоо 4 оноо, 1.5 самбараас бөмбөг авалт, 0.4 оновчтой дамжуулалт дундажлан НБА-ын замналаа дуусгаж байжээ.