Япон Улсын нийслэл Токио хотын “Тоёота Арена”-д зохион байгуулах Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакухо М.Даваажаргалын нэрэмжит "Хакухо кап" олон улсын сүмо бөхийн аварга шалгаруулах 16 дахь удаагийн тэмцээн өнөөдөр эхлэх бөгөөд 8-нд дуусна. Тэгвэл уг тэмцээнд Улсын арслан Э.Батмагнай, “Physical Asia” шоуны оролцогч Эдди нар оролцох аж.