АН-ын жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон Ц.Мөнхтуяа цахим орчинд байр сууриа илэрхийлэхдээ бусдыг "муу гуйлгачин юм намайг доромжлоод сайнаа үзэхгүй шүү. Би төрийн өндөр албан тушаалтан. Муу гөлөг" зэргээр зохисгүй үг, хэллэг хэрэглэсэн нь олон нийтийн шүүмжлэлд өртсөн.
Улмаар АН-ын дарга, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяад ёс зүйн асуудал дээрээ онцгой анхаарахыг сануулсан юм.
Тэгвэл АН-ын дарга асан, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр ярилцлагын нэвтрүүлэгт орох үеэрээ Сэлэнгэ аймгийн иргэдийг “Хятад цустай” зэргээр хэлж, улс төрч, төрийн томоохон албан тушаалыг хашиж байсан хүнээс гарахааргүй зүй бус үйлдэл гаргасанд Сэлэнгийн иргэд бухимдаж “Л.Гантөмөр гишүүнд ёс зүйн хариуцлага тооц, уучлалт гуй” зэргээр шаардаж байгаа юм. Тодруулбал УИХ-ын гишүүн Л.Гантөмөр "Ногоо тарьдаг Сэлэнгийнхэн урд зүгийн Хятадууд шүү дээ. Хятад цустай хүмүүс хурдан ургуулдаг. Бүгд мэднэ" гэж хэлсэн бол Сэлэнгэ аймгийн тариаланчдын төлөөлөл мэдээлэл хийж, "Л.Гантөмөр "Хятад цустай хүмүүс хурдан ургуулдаг" гэж хэлсэн. Сэлэнгийн ард түмэн бид хөлс хөдөлмөрөө шингээж хүнс үйлдвэрлэдэг баялаг бүтээгчид болохоос биш хэн нэгэн улстөрчийн амны алдаа, золиос биш. Иймд УИХ-ын гишүүн Л.Гантөмөр та Сэлэнгийн ард түмнээс албан ёсоор уучлал гуйхыг хүсэж байна" гэсэн юм. Иймд "АН-ын дарга О.Цогтгэрэлийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяад сануулга өгсөн шигээ УИХ-ын гишүүн Л.Гантөмөрт ёс зүйдээ анхаарахыг сануулах уу" зэргээр иргэд хүлээлттэй байна.
ВИДЕО: