11 аймгийн 56 сум цагаан зудтай байна

11 аймгийн 56 сум цагаан зудтай байна

Зудын байдлыг үнэлэхэд 11 аймгийн 56 сумын нутаг цагаан зудтай, 15 аймгийн 56 сумын нутаг цагаанаар зудархуу нөхцөлтэй байна.

Тодруулбал, Увсын Түргэн, Малчин, Зүүнговь, Тэс, Хяргас, Баруунтуруун, Цагаанхайрхан, Өндөрхангай, Ховдын Булган, Үенч, Алтай, Завханы Тэс, Баянтэс, Сантмаргац, Цэцэн-Уул, Нөмрөг, Хөвсгөлийн Цэцэрлэг зэрэг сумдын нутгаар цагаан зудтай байна. Харин Баян-Өлгийн Сагсай, Цэнгэл, Увсын Ховд, Сагил, Давст, Тариалан, Зүүнхангай, Завханы Баянхайрхан, Сонгино, Түдэвтэй, Ургамал, Завханмандал, Тэлмэн, Тосонцэнгэл, Их-Уул, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Отгон, Говь-Алтайн Тонхил, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ сумдын нутгаар цагаанаар зудархуу байгааг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс мэдээллээ.