Манай улсад ижил нэртэй хос 340, нэг он, сар өдөр төрсөн хос 271, Гэгээн Валентины өдөр буюу хоёрдугаар сарын 14-нд төрсөн 10,220 хүн байна. Хүн ам, өрхийн мэдээллийн санд энэ сарын 13-ны байдлаар Валентин нэртэй 3, Гэгээнхайр нэртэй 2, Гэрэлтхайр нэртэй нэг, Хайрынбурхан нэртэй нэг, Балсар нэртэй нэг хүн бүртгүүлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлжээ.

