Италийн “Сан-Сиро” цэнгэлдэх хүрээлэнд өвлийн олимпын XXV наадмын гал бамбар бадамлан аслаа. Энэхүү наадмын нээлтийн ёслолд А.Ариунбат, Э.Ариунтунгалаг нар Монгол Улсын туг баригчаар жагслаа.
Тэгвэл монгол тамирчдын хувцас олон улсын анхаарлыг ихэд татжээ. Тодруулбал, олимпийн нээлтэд өмссөн монгол хувцасны талаар “The wall street journal” нийтлэлдээ “Олимпийн наадмын хамгийн загварлаг төлөөлөгчид бол морьтой дайчид, нүүдэлчид, түүхэн дэх хамгийн өргөн уудам эзэнт гүрний хүч чадлаас санаа авсан ноолууран хувцас өмссөн тамирчид байлаа” хэмээн онцолсон байна.
Уг нийтлэлд, “Нээлтийн ёслолд уулын болон гүйлтийн цанын төрөлд өрсөлдөж буй гурван Монголын олимпийн тамирчин ноолууран дээл өмсжээ. Тэднийг далбаагаа мандуулахаас өмнө Гоёл Кашмерийн зохион бүтээсэн хувцас нь аль хэдийн улирлын шилдэг загвараар зарлагдсан байв. Бараа бүтээгдэхүүний ард байгаа Монголын компани хэдэн долоо хоногийн өмнө урьдчилсан тойм гаргахад Vogue сэтгүүл хувцасны талаар магтаж, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн худалдан авагчид цамц, ороолт, цанын малгай захиалсан байна. Мөн энэ хувцас нь 13-р зууны үеийн Монгол улс дэлхийг эзэлж байсан үеийн хувцаснаас санаа авсан Олимпийн наадмын цорын ганц дүрэмт хувцас байлаа. Монголчууд хэзээ ч өвлийн олимпоос медаль хүртэж байгаагүй. Гэхдээ тэд нээлтийн ёслолд түрүүлж чадлаа" гэжээ.
Эх сурвалж: The wall street journal