Энэ сарын /2026.02.13/-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна.
Мөн ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна. Тиймээс иргэд, малчид, тээвэрчид та бүхэн цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг тухай бүрт хүлээн авч, аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас зөвлөж байна.