Өмнөговийн Засаг дарга Н.Энхбатыг улсын чанартай авто замыг хувийн хэвшлийн компанид хууль зөрчиж эзэмшүүлсэн хэргээр шалгаж байна

Өмнөговийн Засаг дарга Н.Энхбатыг улсын чанартай авто замыг хувийн хэвшлийн компанид хууль зөрчиж эзэмшүүлсэн хэргээр шалгаж байна

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатыг АТГ-аас шалгаж байгаатай холбоотойгоор түүнд хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тодруулбал, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатыг АТГ-аас шалгаж байгаатай холбоотойгоор өнгөрсөн пүрэв /2026.02.05/ гарагт түүний гэр болон албан өрөөнд нэгжлэг хийж, эд мөрийн баримтуудыг хураан авсан байдаг. Мөн уг хэрэгт холбоотойгоор шүүхээс Н.Энхбатад Монгол Улсын хилээр гарахыг хориглох, тодорхой нэр бүхий хүмүүстэй уулзахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа.

Тэгвэл Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатыг улсын чанартай авто замыг хувийн хэвшлийн компанид хууль зөрчиж эзэмшүүлсэн гэх хэргээр шалгаж байгаа аж. Түүнийг Өмнөговь аймгийн Засаг дарга асан Х.Нэхийтийн хамт дээрх хэргээр шалгаж байгаа гэдгийг Хууль зүйн сайд Б.Энхбаяр мэдээллээ.