К-поп охидын хамтлаг BLACKPINK-ийн гишүүн Лиза "Netflix"-ийн шинэ романтик инээдмийн кинонд гол дүр бүтээхээр болсныг дэлхийн нийтэд Баасан гараг /2026.02.06/-т албан ёсоор зарласан байна.
Тодруулбал, Netflix өөрийн Twitter хаяг дээрээ нийтэлсэн мэдэгдэлдээ, "Лиза 1999 оны сонгодог бүтээл Notting Hill-ээс сэдэвлэсэн романтик инээдмийн кинонд тоглоно гэж дурдсан байна. Уг киног “Booksmart”, “Set It Up” зэрэг бүтээлээрээ танигдсан зохиолч Кэти Силберман бичих ажээ. Киноны албан ёсны нэр болон нээлтийн хугацаа одоогоор тодорхой болоогүй байна.
Лиза 2016 онд BLACKPINK хамтлагийн гишүүнээр дебютээ хийж, дэлхийн хэмжээний од болсон нэгэн юм. Тэрээр өнгөрсөн оны хоёрдугаар сард шагналт HBO цуврал The White Lotus-ын гуравдугаар улиралд тоглосноор жүжигчний карьераа эхлүүлсэн гэдэг.
Мөн тэрээр Netflix-ийн Солонгосын оригинал кино болох "Tygo"-д жүжигчин Ма Дон Сок болон Ли Жин Ук нартай хамтран ажиллаж байгаа ажээ. Ийнхүү BLACKPINK-ийн гишүүн Лиза хөгжмийн карьераа амжилттай үргэлжлүүлэхийн зэрэгцээ олон улсын кино ертөнцөд байр сууриа тэлсээр байгаа ажээ.