Азийн сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг East Asia Super League буюу Зүүн Азийн супер лигийн “С” хэсгийн сүүлийн тоглолт өнөөдөр Улаанбаатарт болно.
“Хасын хүлэгүүд” баг Японы алдарт “Тоёота” корпорацын ивээн тэтгэдэг “Алварк Токио” багтай өөрийн талбайдаа тоглоно. Манай залуус хожвол хасагдах шатанд өрсөлдөх эрхийг авах юм. Хоёр баг улирлын анхны тоглолтоо Токио хотод хийхэд “Хасын Хүлэгүүд” өрсөлдөгчөө талбай дээр нь 84:69-өөр хожсон. Тэгвэл хэсгийн сүүлчийн тоглолтод дахин учраа таарлаа. “С” хэсгийг “Алварк Токио” дөрвөн хожил, нэг хожигдолтой тэргүүлж байгаа бол “Хасын хүлэгүүд” гурван хожил, хоёр хожигдолтой удаалж байна. Өнөөдрийн “Хасын хүлэгүүд” болон “Алварк Токио” багуудын тоглолт 19:00 цагаас М банк арена-д болно.