Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо цом-2026” тэмцээн 16 дахь жилдээ зохион байгуулагдлаа.
Японы нийслэл Токио хотод болсон тус тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд Улсын арслан Э.Батмагнай дэд байр эзэлжээ. Уг барилдаанд Австралийн хүндийг өргөлтийн тамирчин Эдди Уильямс, мэргэжлийн сүмогийн оозэки Эстонийн бөх Барүто зэрэг таван бөх барилдсанаас Улсын арслан Э.Батмагнай гурав давж үзүүрлэсэн бол эстони бөх Барүто түрүүлэв. Мөн тэмцээнд Монгол, Япон, Америк, Украин, Бразил, Хятад, Герман, Киргиз, Узбекстан, Тайланд, Өмнөд Солонгос, Гүрж, Тайвань, Азербайжан, Хонконг зэрэг 18 улсын 1305 өсвөрийн сүмоч хүүхэд өрсөлдсөн байна.