Хөгжлийн банкны хэрэг"-ийн давж заалдах шатны шүүх хурал ирэх сарын 02-ны өдөр хүртэл хойшилсон талаар бид мэдээлсэн.
Тэгвэл шүүх хурлыг хойшлуулсан талаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар тойм мэдээлэл бичжээ. Тус мэдээлэлд "Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх “Хөгжлийн банкны” гэх тодотголтой 42 хүн, 3 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 09:00 цагт товлон зарласан.
Гэвч тус шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Байгальмаагийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням нь эрүүл мэндийн шалтгаанаар, шүүгдэгч П.Мягмардоржийн өмгөөлөгч Д.Батсүх, шүүгдэгч Г.Батдорж, Г.Одонтуул нарын өмгөөлөгч Б.Баатарсайхан нар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 11:00 цагаас эхэлсэн Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан үргэлжилж байгаа шалтгаанаар тус шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт, түүнийг нотлох баримтуудын хамт ирүүлсэн байх бөгөөд уг хүсэлтүүдийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, шүүх хуралдааныг 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 09:00 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэсэн болно.