Улаанбаатарт цэлмэг, 7 градус хүйтэн байна

Улаанбаатарт цэлмэг, 7 градус хүйтэн байна

Маргааш буюу энэ сарын 3-ныг хүртэл нийт нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.

Өнөөдөр нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр, зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -20...-25 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Сэлэнгэ, Ерөө голын хөндийгөөр -12...-17 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэл орчмоор +3...-2 градус, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд болон хойд хэсгээр -1...-6 градус, бусад нутгаар -5...-10 градус хүйтэн байна.Улаанбаатарт их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. -5...-7 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. 




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө

Өнөөдөр могой өдөр

1 хоногийн өмнө