МАН-ын ухуулагчаар ажилласан эмэгтэй дарга нарын тушаалаар мөнгө тарааж байгаад баригдан, одоо ч шалгагдаж буй талаар УИХ-ын даргад гомдолжээ

МАН-ын ухуулагчаар ажилласан эмэгтэй дарга нарын тушаалаар мөнгө тарааж байгаад баригдан, одоо ч шалгагдаж буй талаар УИХ-ын даргад гомдолжээ

УИХ-ын дарга Н.Учрал энэ өдрүүдэд Хангайн бүсэд ажиллаж байна. Түүнийг Баянхонгор аймагт ажиллаж, иргэдтэй уулзах үеэр нэгэн эмэгтэй МАН-ын золиос болсон талаараа ярьжээ.

Тодруулбал, заалнаас нэгэн эмэгтэй үг хэлэхдээ "2024 оны сонгуульд ухуулагчаар ажилласан. Энхбат, Хассуурь дарга сайн мэдэж байх ёстой. Батаа дарга намайг машиндаа суулгасан. Дарга нарын тушаалаар сонгуулийн үеэр мөнгө тараасан. Цагдаагийн байгууллагаас ирж шалгахад бид нараас мөнгө гарсан нь үнэн. МАН мөнгө тараасан байхад өнгөрсөн жил гаруйн хугацаанд би цагдаагийн байгууллагад шалгагдаж өнөөдөр хэрэгтэн болох гэж байна. Энэ асуудлыг шийдэж өгөөч. Би хэвийн амьдралаараа амьдармаар байна. Нэр дэвшсэн хүмүүс даргаа хийгээд явж байна. Гэтэл би энп шалгагдаж байна" гэжээ. 

Ташрамд дурдахад, өнгөрсөн 2024 оны сонгуульд Хангайн бүсэд МАН-аас одоогийн Ерөнхий сайд Г.Занданшатар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Батлан хамгаалахын сайд асан Г.Сайханбаяр, МАН-ын бүлгийн дарга асан Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн асан С.Чинзориг, УИХ-ын гишүүн асан Г.Ганболд, Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг, Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан Б.Даваадалай нар нэр дэвшсэн байдаг. 

ВИДЕО: 




Өнөөдөр могой өдөр

6 цагийн өмнө