Л.Оюун-Эрдэнийн ЗГ-ын байгуулсан 2.2 тэрбумын "Нууц эвлэрлийн гэрээ"-г ил болгосон гэх үндэслэлээр Б.Энхбаярыг Английн шүүхэд өгчээ /ВИДЕО/

Л.Оюун-Эрдэнийн ЗГ-ын байгуулсан 2.2 тэрбумын "Нууц эвлэрлийн гэрээ"-г ил болгосон гэх үндэслэлээр Б.Энхбаярыг Английн шүүхэд өгчээ /ВИДЕО/

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Нууц эвлэрлийн гэрээ”-г шалгуулахаар Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болдод хандсан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Энэ талаар тэрбээр "Өмнөх Засгийн газрын үед байгуулсан 468 мянган фунт стерлингийн дүн бүхий төрийн зарим албан тушаалтнуудын талаар сөрөг мэдээллийг бүрэн устгуулж, цаашид адил утга агуулга бүхий мэдээллийг олон нийтэд түгээхгүй байх “Нууц эвлэрлийн гэрээ”-г хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлэв" гэсэн юм. 

Өөрөөр хэлбэл, Хууль зүй, зүй дотоод хэргийн сайдын мэдээлсэнчлэн өмнөх Засгийн газрын үед буюу Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан, одоо ГБХНХ-ийн дэд сайд Б.Солонгоо нь Англи улсын нэр бүхий иргэдтэй төрийн зарим албан тушаалтнуудын талаар сөрөг мэдээллийг бүрэн устгуулж, цаашид адил утга агуулга бүхий мэдээллийг олон нийтэд түгээхгүй байхын тулд 468 мянган фунт стерлинг буюу 2.2 тэрбум гаруй төгрөгөөр “Нууц эвлэрлийн гэрээ” гээчийг байгуулсан байгаа юм. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншина уу. 

Тэгвэл уг гэрээг ил болгосон гэх үндэслэлээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг Английн шүүхэд өгчээ. Тэрбээр энэ талаараа иргэдтэй уулзах үеэрээ нээлттэй ярьж, "Англи улсаас бичиг ирсэн. Монгол Улсын ХЗДХ-ийн сайдыг Английн шүүхээр оруулна гэсэн. Тэгээд яагаад Английн шүүхээд Монгол Улсын ХЗДХ-ийг оруулахыг сануулж байдаг юм бэ гэж бодсон. Гэтэл намайг хэвлэлийн хурал хийхдээ "Нууц эвлэрлийн гэрээ"-г зөрчиж, дуугүй байна гэсэн үүргээ биелүүлсэнгүй гэх сануулгатай бичиг ирсэн. Тэгээд ямар гэрээ байгуулсан юм бэ гээд хайж үзтэл, өмнөх Засгийн газар 468 мянган фунт стерлингийн дүн бүхий төрийн зарим албан тушаалтнуудын талаар сөрөг мэдээллийг бүрэн устгуулж, цаашид адил утга агуулга бүхий мэдээллийг олон нийтэд түгээхгүй байх “Нууц эвлэрлийн гэрээ” байгуулсан байсныг мэдсэн" гэлээ.

ВИДЕО: 




Өнөөдөр могой өдөр

5 цагийн өмнө