Өнөөдрөөс дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтыг шилжүүлж эхэлнэ

Өнөөдрөөс дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтыг шилжүүлж эхэлнэ

Өнгөрсөн лхагва гарагт 2025 оны НӨАТ-ын сугалаа явагдаж дөрөвдүгээр улирлын азтанууд тодорсон. Тэгвэл өнөөдрөөс буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхлэх юм байна.

НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутам шилжүүлдэг бөгөөд

  • 1-р улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
  • 2-р улирлын буцаан олголтыг долдугаар сард,
  • 3-р улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
  • 4-р улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард тус тус багтаан иргэдэд олгодог билээ.

Үүний дагуу өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхлэх юм.