Өнгөрөгч 2025 оны наймдугаар сарын 8-10-ны өдөр Хүй долоон худагт болсон “Их хурд-10” наадмын Их насны морьдын уралдаанд уяач Г.Чинзоригийн “Дөлгөөн халтар” морь түрүүлсэн. Гэвч "Дөлгөөн ногоон"-ыг барианд орсоных нь дараа ахин хэмжээд сэрвээний өндөр нь илүү гарсан гэх шалтгаанаар хассан юм. Ингээд аман хүзүүнд хуралдсан Ховд аймгийн Чандмань сумын харьяат, манной уяач Б.Ерөөлтийн халтар морив түрүү магнайд барьсан юм.
ВИДЕО:
Тэгвэл үүнтэй холбоотойгоор “Дөлгөөн халтар” морины эзэн, Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат, Монгол Улсын алдарт уяач Г.Чинзориг Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрт ханджээ.
Тодруулбал, "Их хурд"-д түрүүлсэн "Дөлгөөн халтар"-ыг уралдаж ирснийх нь дараа хэмжилт хийж, сэрвээний өндөр илүү гарсан гэх шалтгаанаар "Монголын морин спорт уяачдын холбоо" хассан нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн үзэж Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрт хандсан байна.
Улмаар Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитр Г.Чинзоригийн нэхэмжлэлтэй "Монголын морин спорт уяачдын холбоо" НҮТББ-д холбогдох арбитрын хэргийн урьдчилсан хуралдааныг удаа дараа зарласан ч "талууд хэргийн маргаантай танилцах" зэрэг шалтгаанаар урьдчилсан хуралдаан хойшлоод байгаа аж.
Монгол Улсын алдарт уяач Г.Чинзоригийн "Дөлгөөн халтар" нь Улсын наадамд соёолондоо түрүүлж, Их насны уралдаанд хоёр удаа аман хүзүү, нэг үзүүрлэж байсан байжээ. Өөрөөр хэлбэл, “Их хурд-10”-аас өмнө улс, бүсийн олон наадамд уралдаад сэрвээнийх нь өндөр стандартад тэнцэж, дээрх амжилтыг гаргаж байсан байгаа юм.