ИМАРТ нь хэрэглэгчдэд чанартай бүтээгдэхүүн, найдвартай үйлчилгээ хүргэхийг эрхэм зорилгоо болгон ажиллаж, салбартаа тогтвортой хөгжил, инновацыг нэвтрүүлэн, олон зуун ажлын байрыг бий болгосоор ирсэн билээ. Шилдэг аж ахуйн нэгжүүддээ баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье.

