Цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхааруулав.
Он гарсаар улсын хэмжээнд энэ сарын 30-ны өдрийн байдлаар зургаан удаагийн мөс цөмөрсөн дуудлага бүртгэсэн байна. Хөвсгөл аймагт дөрөв, Дархан-Уул аймагт нэг, нийслэлийн Багануур дүүрэгт нэг тохиолдол гарчээ.