ЭМЯ: Нянгийн хор илэрсэн байж болзошгүй "BABYBIO" сүүг Монголын зах зээл дээрээс татан авах ажлыг үргэлжлүүлж байна

ЭМЯ: Нянгийн хор илэрсэн байж болзошгүй "BABYBIO" сүүг Монголын зах зээл дээрээс татан авах ажлыг үргэлжлүүлж байна

АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) -аас BABYBIO бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргав. Франц Улсын “Vitagermine” компанийн “BABYBIO” брэндийн Optima 1 нэр төрлийн нялхсын сүүн тэжээлийн 3 цувралын бүтээгдэхүүнд “Bacillus cereus” нянгийн хор илэрсэн байж болзошгүйтэй холбогдуулан урьдчилан сэргийлэх зорилгоор зах зээлээс буцаан болон татан авах тухай шийдвэр гаргасан байна.

Буцаан болон татан авалтад хамрагдаж буй бүтээгдэхүүнүүд:
1. “BABYBIO” Optima 1 – 800 гр
Цувралын дугаар: 894408
Хэрэглэж дуусах хугацаа: 2027.07.09

2. BABYBIO” Optima 1 – 800 гр
Цувралын дугаар: 900035
Хэрэглэж дуусах хугацаа: 2027.08.12

3. “BABYBIO” Optima 1 – 400 гр
Цувралын дугаар: 900932
Хэрэглэж дуусах хугацаа: 2027.08.18

Өнөөдрийн байдлаар дэлхийн улс орнуудад уг бүтээгдэхүүнтэй холбоотой хүнсний хордлогын тохиолдол бүртгэгдээгүй байгаа хэдий ч “Vitagermine” компанийн 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн шийдвэрийн дагуу Монгол Улсын зах зээлд нийлүүлэгдсэн “BABYBIO” Optima 1 нэр төрлийн дараах 2 цувралын бүтээгдэхүүнийг сайн дурын үндсэн дээр зах зээлээс буцаан болон татан авах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Үүнд:

• “BABYBIO” Optima 1 – 800 гр, Цувралын дугаар 894408
• “BABYBIO” Optima 1 – 800 гр, Цувралын дугаар 900035

Дээр дурдсан цувралын дугаартай “BABYBIO” Optima 1 нялхсын сүүн тэжээлийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг дахин анхааруулж байна. ЖИЧ: Уг бүтээгдэхүүнийг өмнө нь худалдан авсан бол хүүхдэд өгөхөө нэн даруй зогсоож, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 100 дугаарын утсанд хандан зөвлөгөө авна уу.

ЭХ СУРВАЛЖ: ЭМЯ 




Өнөөдөр могой өдөр

5 цагийн өмнө