Гарал, үүсэл тодорхойгүй 10 мянган литр архийг хураан устгажээ

Гарал, үүсэл тодорхойгүй 10 мянган литр архийг хураан устгажээ

Улсын хэмжээнд 2025 онд Цагдаагийн байгууллага, Татварын албаны эрх бүхий алба хаагчид хамтарч нийт 9.626 аж ахуйн нэгж, 15.224 иргэнийг шалгаж, нийт 11 гэмт хэрэг, 424 зөрчил илрүүлсэн байна.

Зөрчлөөр 8.222 ширхэг буюу 10.558 литр архи согтууруулах ундаа хурааж, устгалд оруулжээ. Иймд, иргэд хямд үнэ бүхий, гарал үүсэл тодорхойгүй хуурамч байж болзошгүй архи согтууруулах ундаа худалдан авч өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулахаас сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.