Налайх дүүргийн замд өнөөдөр /2026.01.30/ зам тээврийн ноцтой осол гарсан гэх дүрс бичлэг бүхий мэдээлэл цахим сүлжээнд цацагдаад байгаа.
Тэгвэл уг ослын талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад "Цагдаагийн байгууллагад энэ оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Уурхайчдын замд “4 тээврийн хэрэгсэл мөргөлдсөн” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Энэ дагуу шалгахад замын зорчих хэсэгт хяруу унаж гулгаа үүссэний улмаас зам тээврийн осол гарсан нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон. Жолооч, зорчигч нарын биеийн байдал хэвийн, гэмтсэн хүн байхгүй бөгөөд тус хэрэгт Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж байна" гэх мэдээллийг өглөө.