Хууль зүйн сайд Б.Энхбаяр “Нууц эвлэрлийн гэрээ”-г шалгуулахаар Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болдод хандлаа.
Энэ талаар тэрбээр "Өмнөх Засгийн газрын үед байгуулсан 468 мянган фунт стерлингийн дүн бүхий төрийн зарим албан тушаалтнуудын талаар сөрөг мэдээллийг бүрэн устгуулж, цаашид адил утга агуулга бүхий мэдээллийг олон нийтэд түгээхгүй байх “Нууц эвлэрлийн гэрээ”-г хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлэв" хэмээн мэдээлжээ.

Өөрөөр хэлбэл, Хууль зүйн сайдын мэдээлсэнчлэн өмнөх Засгийн газрын үед буюу Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан Б.Солонгоо нь Англи улсын нэр бүхий иргэдтэй төрийн зарим албан тушаалтнуудын талаар сөрөг мэдээллийг бүрэн устгуулж, цаашид адил утга агуулга бүхий мэдээллийг олон нийтэд түгээхгүй байхын тулд 468 мянган фунт стерлинг буюу 2.2 тэрбум гаруй төгрөгөөр “Нууц эвлэрлийн гэрээ” гээчийг байгуулсан байжээ. Тиймээс ч уг гэрээг шалгуулахаар Хууль зүйн сайд Б.Энхбаяр ЦЕГ-ын дарга Ж.Болдод хандсан байна.