Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржид хариуцлага тооцож, огцруулжээ

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржид хариуцлага тооцож, огцруулжээ

Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /ИТХ/ өчигдөр /2026.01.30/ хуралдсан байна. Хуралдаанаар Засаг дарга Н.Лхагвадоржид хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэж, 41 төлөөлөгчийн 40 нь буюу олонх нь дэмжсэнээр огцруулжээ. Тодруулбал, санал хураалт явуулахад МАН-5, АН-18, Хүн намын 1 төлөөлөгч нийт 24 төлөөлөгч Н.Лхагвадоржийг огцруулах саналыг дэмжжээ. ИТХ-ын шийдвэрийг тун удахгүй Ерөнхий сайд Г.Занданшатарт хүргүүлэх аж. 

2024 сонгуулийн дүнгээр МАН 21, АН 19, ХҮН намаас 1 суудал авсан авч, олонхийн бүлэг МАН-аас А.Дашбатын нэрийг Засаг даргад дэвшүүлсэн бол Н.Лхагвадорж заалнаас нэрээ дэвшүүлэн ялалт байгуулсан.  Тухайн үед Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ Н.Лхагвадоржийг батламжилснаар Засаг даргын албаа албан ёсоор эхлүүлсэн. Харин энэ удаа түүнийг сумдын Засаг дарга нарыг хууль зөрчиж огцруулсан зэрэг асуудлаас үүдэн огцруулжээ.