“Аравт” баг дөрөв дараалан хожиж түүхэн амжилт бүтээн, аваргын төлөө өрсөлдөхөөр боллоо

“Аравт” баг дөрөв дараалан хожиж түүхэн амжилт бүтээн, аваргын төлөө өрсөлдөхөөр боллоо

Сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн талбайд өчигдөр /2026.01.28/ гурван тоглолт болж өндөрлөлөө. Энэ өдрийн оргил тоглолт болох эмэгтэйчүүдийн хагас шигшээ шатанд өрсөлдөж байгаа “Аравт” болон “Пайрэтс” багуудын шийдвэрлэх долоо дох тоглолт боллоо.

Тус тоглолтод "Аравт" баг 59:51 онооны харьцаатайгаар хожил байгуулж, аваргын төлөө шалгарлаа. Аравт багын хувьд эхний гурван тоглолтод дараалан хожигдож цувралыг тааруу эхэлсэн ч дараалан дөрвөн удаа хожиж түүхэн амжилт бүтээлээ. Сонирхуулахад, эмэгтэй сагсан бөмбөгийн дээд лигт 0-3 амжилтаас эргэн ирж дөрөв дараалан хожсон анхны баг болсон бол эрэгтэйчүүдийн дээд лигт өнгөрсөн улиралд /2024-2025/ “Бишрэлт Металл” баг “ШГ Апес” багийн эсрэг шигшээ шатанд 0-3 амжилтаас эргэн ирж аваргын төлөө шалгарч байсан билээ.