ТОДРУУЛГА: Хувцсаа оёж байсан цэрэг зүүгээ амандаа зуусан байж байгаад санаандгүй залгисан асуудал гарсан нь үнэн

ТОДРУУЛГА: Хувцсаа оёж байсан цэрэг зүүгээ амандаа зуусан байж байгаад санаандгүй залгисан асуудал гарсан нь үнэн

Хилийн цэргийн 0164 дүгээр ангид цэрэг зүү залгисан гэх мэдээлэл цахим сүлжээнд цацагдаад байгаа.

Тэгвэл уг асуудлаар ХХЕГ-аас тодруулахад "Хувцсаа оёж байсан цэрэг зүүгээ амандаа зуусан байж байгаад санаандгүй зүүгээ залгисан асуудал гарсан. Тухайн цэргийг яаралтай Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт дурангийн хагалгаанд оруулж, залгисан зүүг нь авсан. Одоо тухайн цэргийн биеийн байдал хэвийн албаа үргэлжлүүлэн хааж байна" гэв.

С.Отгонбаяр