Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас амиа алдсан иргэдийн ар гэр, эрүүл мэндээрээ хохирсон иргэд мэдээлэл өглөө.
Тэдний төлөөлөл: Дүнжингаравын гэх тодотголтой олон нийтийн цочирдуулсан, аймшигт дэлбэрэлт болоод хоёр жилийн нүүрийг үзлээ. Олон хүний амь нас эрсдэж, өмч хөрөнгөөрөө олон хүн хохирсон ч төр, засгийн зүгээс ямар нэгэн байр суурь илэрхийлж, арга хэмжээ авалгүй өдий хүрлээ. Иймд, бидний хохиролыг барагдуулахыг шаардаж, төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлж байна. Монгол улсын иргэн амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй. Тэгвэл бид үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй байна. Бид осол болсноос хойш удаа дараа холбогдох эрх баригчид, албан тушаалтнуудтай уулзах хүсэлт гаргасан ч тоож байгаагүй. Хамгийн сүүлийн байдлаар Ерөнхий сайд Г.Занданшатарт 2025 оны арваннэгдүгээр сард уулзах хүсэлтээ илгээсэн. Энэ оны нэгдүгээр сард уулзах боломжгүй гэсэн хариу өгч байна. Биднийг ялгаварлан гадуурхаж байна. Магадгүй хохирсон иргэдийн дунд өндөр албан тушаалтай, нэр хүндтэй хүн байсан бол ингэж хандахгүй байсан байх. Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрны иргэдийн түрээсийн төлбөрийг сар бүр өгч байна. Байрыг нь хүртэл нурааж шинээр, чанартай барилга барина гэж Хотын дарга Х.Нямбаатар өөрөө лайв хийж мэдэгдсэн. Бид яах вэ. Хүний амь үнэгүй болчихсон юм уу” гэв.
ВИДЕО:
Тэд өнөөдөр Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдтай уулзах хүсэлтээ хүргүүлэхээс гадна Төв талбайд 18 цагаас зул өргөх ёслол хийх аж. Цаашлаад суулт ч зарлаж магадгүй, тэмцэж болох бүхий л боломжоороо тэмцэнэ гэдгээ илэрхийлэв.