Жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр /2026.01.23/ Хэнтий аймагт албан ёсоор эхэлсэн.
Гэтэл тэмцээнийн үеэр Хэнтий аймагт цахилгааны саатал гарч тог тасарсаны улмаас тэмцээн түр хугацаагаар завсарласан байна. Сонирхуулахад, өнөөдөр /2026.01.23/ эрэгтэйчүүдийн -73, -90, -100, +100кг, эмэгтэйчүүдийн -57, -70, -78, +78кг гэсэн жингүүд тус тус өрсөлдөж аваргаа тодруулах юм.
Н.Мөнхбаатар