Австралийн эргийн бүсэд акулын дайралт нэмэгдсэн тул наран шарлагын газруудыг тодорхойгүй хугацаагаар хаажээ

Австралийн эргийн бүсэд акулын дайралт нэмэгдсэн тул наран шарлагын газруудыг тодорхойгүй хугацаагаар хаажээ

Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужийн эргийн бүсэд 48 цагийн дотор дөврөэ удаагаа акулын халдлага гарч, нэгэн серфингч шархаджээ. 

Тус улсын цагдаагийн газрын мэдээлснээр өнөөдөр /2026.01.20/ өглөө Хойд эргийн дунд хэсэгт 39 настай эрэгтэй серфингээр гулгаж байхдаа акулын дайралтад өртөж, цээж хэсэгтээ шархаджээ.  Энэхүү тохиолдол нь сүүлийн хоёр хоногийн хугацаанд Сидней орчимд бүртгэгдсэн гурван халдлагын дараа болсон бөгөөд үүнтэй холбогдуулан Сидней хотын хойд хэсгийн бүх наран шарлагын газрыг тодорхойгүй хугацаагаар хаахаар шийдвэрлэжээ.

Шинэ Өмнөд Уэльс мужийн онцгой байдлын албаны дарга Жозеф МакНалти олон хоног үргэлжилсэн аадар борооны дараа далайн орчин өөрчлөгдөж, акулууд эрэгт ойртох нөхцөл бүрдсэн байж болзошгүйг онцолсон байна. Бороо нь шим тэжээл ихтэй усыг далайд урсгаж, улмаар акулуудын анхаарлыг татдаг аж.

Эх сурвалж: BBC