Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар (НӨАТ)-ын сугалааны тохирол ирэх долоо хоногийн Лхагва гарагт буюу нэгдүгээр сарын 21-нд болно.
Энэ удаагийн сугалааны тохиролд 2025 оны арванхоёрдугаар сарын 1-31-нд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн 52,699,262 баримт оролцоно. Хэрэглэгчид тухайн сард хэдэн баримт бүртгүүлснээс шалтгаалж, хожих мөнгөн дүн нь өөрчлөгддөг. Тухайлбал 1-10 баримт бүртгүүлсэн бол сугалааны гурван орон таарахад 30,000, 11-50 баримт бүртгүүлсэн бол 40,000, 51 ба түүнээс олон баримт бүртгүүлсэн тохиолдолд 60,000 төгрөгийн эзэн болно.