"Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд угаарын хийн хордлогын улмаас 119 хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан"

"Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд угаарын хийн хордлогын улмаас 119 хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан"

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв /НЭМҮТ/-ийн мэдээллээр өнгөрсөн 14 хоногийн хугацаанд /2025.12.23-2026.01.05/ угаарын хийн хордлогын улмаас 119 хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэгт 19, Чингэлтэй дүүрэгт 36, Хан-Уул дүүрэгт 16, Баянгол дүүрэгт 6, Баянзүрх дүүрэгт 24, Сүхбаатар дүүрэгт 7 бүртгэгдсэн бол Налайх дүүрэгт нэг тохиолдол бүртгэгджээ. Харин орон нутгийн хувьд Баян-Өлгий, Төв аймгийн хэмжээнд 9 иргэн угаарын хийн хордлогод өртсөн байна. Угаарын хийд хордсон иргэдийг биеийн байдлаар авч үзвэл, насанд хүрэгчид 50 хувь, 0-17 насны хүүхдүүд үлдсэн хувийг нь эзэлж байна. 

  • Угаарын хийн эрсдлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж:
  • Галлагаа хийх үед зуух болон яндангийн шүүлтүүрийн бүрэн ажиллагааг шалгах
  • Зуухны аюулгүй байдал болон угаарын хий мэдрэгчийн хэвийн ажиллагааг шалгах
  • Зуухыг битүү дүүртэл шахмал түлшээр дүүргэхгүй байх
  • Яндангаа хөөлөх, гэр, байшиндаа агаар сэлгэлтийг тогтмол хийгээрэй.
  • Нүүрс шатаж дуусаагүй, илчтэй халуун байхад дахин нүүрс нэмж хийхгүй байхыг зөвлөж байна. Ингэснээр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ.




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө