СУРВАЛЖИЛГА: Төрийн ордны хажуугийн "гантиган зам" халтиргаа ихээр үүсгэдэг тул иргэд унаж, гэмтэх эрсдэл өндөр байна

СУРВАЛЖИЛГА: Төрийн ордны хажуугийн "гантиган зам" халтиргаа ихээр үүсгэдэг тул иргэд унаж, гэмтэх эрсдэл өндөр байна

Монгол улсын иргэн үндсэн хуулиар эрүүл, аюулгүй орчинд амьдрах, байгалийн нөлөөллөөс хамгаалуулах эрхтэй. Энэ эрх та бидний өдөр тутмын алхаж буй явган хүний замаас эхэлнэ. Гэтэл хамгийн хүйтэн нийслэлд тооцогдох Улаанбаатар хотын явган хүний замыг гантиг, боржин чулуугаар хучсаны үр дүнд иргэд эрүүл мэндээрээ хохирсоор ирсэн.

ВИДЕО: 

Өнгөрсөн онд гэхэд халтиргаа, гулгаанаас үүдэлтэй бэртэл гэмтлийн улмаас 5365 хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ. Олон жилийн туршид олон нийтийн шүүмжилэл хүртсэн гантиг, боржин явган хүний замыг өнгөрсөн жилээс сольж эхлээд буй.

Тодруулбал, Нийслэлийн 15 байршилд 83 мянган ам метр талбайг байгалийн чулуун хавтангаар солиод байгаа бөгөөд нийт солих талбайн 50 хувь нь юм.  50 жилийн насжилттай байгалийн чулуун хавтангаар солих энэ ажилд одоогоор 35 тэрбум төгрөг зарцуулсан гэж удирдлагууд мэдээлж буй.

Тэгвэл энэ удаагийн явган хүний зам шинэчлэлийн ажилд Төв талбай мөн л торойж үлдлээ. Төв талбайн гантиг, боржин чулуун хавтан ямар их хэмжээний халтиргаа гулгаатай, алхахад хүнд байдгийг хэн бүхэн мэднэ. Цаашлаад тус хэсгээр Монгол Улсын иргэд болон гаднын жуулчид, төрийн дээд удирдлагууд хүртэл зорчидог хамгийн эрэлттэй зам. Гэтэл энэ хэсэг зам шинэчлэлийн ажилд үргэлж орхигдсоор ирсэн.

Эргэн сануулбал, 2002 оны 4-р сард Төв талбайг гантиг хавтангаар шинэчилж 31,068 м² талбайг байгалийн гантигаар бүрхэж эхэлсэн бөгөөд энэ засвар 2003 оны 11-р сарын 3-нд дуусч нээлтээ хийсэн. Энэ нь талбайг анх 1940 онд хучсанаас хойшхи анхны томоохон шинэчлэл байсан юм. Үүнээс хойш үндсэндээ 23 дахь жилдээ Төв талбай үе үеийн зам талбайн шинэчлэлийн ажилаас хоцорч үлдсэн гэсэн үг юм.

Иргэдийн төлөөлөл “ Цас орсон энэ мэт өдрүүдэд хотод алхахад үнэхээр хүнд байдаг. Насанд хүрсэн хүмүүс гуталдаа юм наах зэргээр урьдчилан сэргийлж болох ч хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдүүд яах болж байна. Шинээр тавигдсан байгалийн чулуун хавтан ч мөн адил халтирч байна. Амар тайван алхах эрх ч бидэнд алга” гэсэн юм.




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө