Монгол Улсын иргэн, талийгаач Ш.Алтантуяагийн амь насыг бүрэлгэсэн хэргийн давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 20-нд Малайз улсад болно.
Үүнтэй холбоотойгоор талийгаач Ш.Алтантуяагийн аав цахим хуудсаараа дамжуулан талархал илэрхийлжээ. Тэрээр "Малайзын төр, засаг надтай давж заалдсан ээлжит шүүх хуралд оролцохоор явлаа. Надад сэтгэлийн дэм хүргэсэн монгол ахан дүүстээ баярлалаа" гэжээ.