Монголын Үндэсний бөхийн холбооны “Алтан цом”-ын тавдугаар тойргийн барилдаан энэ сарын 17,18-ны өдөр 14.30 цагаас Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.
Энэ долоо хоногийн бямба гарагт /2025.01.17/ "Эв Монгол" баг "М-Си-Эс Энержи" багтай өрсөлдөх бол "Хатант Интернэшнл" баг "Апу Скайтел" багтай барилдана. Ням гарагт /2025.01.18/ "Од групп" баг "Хамаг Монгол" багтай барилдах бол "Хүлэгү Хэрэйд" баг "Хубилай хаан" багтай барилдах тов гараад байна.
Н.МӨНХБААТАР