Хөвсгөл нуурын мөсөнд цөмөрсөн байсан автомашиныг татаж гаргажээ

Хөвсгөл нуурын мөсөнд цөмөрсөн байсан автомашиныг татаж гаргажээ

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 15-ны өдөр Хатгал тосгоны Мэргэний үзүүр  гэдэг газар Хатгал тосгоноос Хүслийн хадны чиглэлд мөсөн дээгүүр зорчиж явсан Харриер загварын автомашин цагаан хилэнд цөмөрсөн дуудлага Онцгой байдлын газарт ирсэн байна.

Тус машин 3 хүнтэй явсан бөгөөд зорчигчид эсэн мэнд гарсан байна. Дуудлагаар Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн 7 алба хаагч, Хатгал тосгоны цагдаагийн тасгаас 2 алба хаагч, нийт 9 алба хаагч ажиллаж автомашиныг татан гаргаж, эзэмшигчид хүлээлгэн өгчээ. Мөн Хүслийн хад, Мэргэний үзүүрт гарсан цагаан хилэнд хориглох тэмдэг байршуулсан байна.