Өнөөдөр /2026.01.15/ Улаанбаатар хотод өдөртөө -19 хэм, шөнөдөө -26 хэм хүрч хүйтэрнэ. Харин маргааш өдөртөө -20 хэм, шөнөдөө -29 хэм хүрч цаашдаа хүйтний эрч чангарч өдөртөө -27, шөнөдөө -33 хэм хүрэх төлөвтэй байна.
Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Өнөөдөр /2026.01.15/ төв, зүүн, говийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна. Цаг агаарын энэ хүйтрэлтэй уялдан мөсний зузаан нэмэгдэх хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагуу харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, тээврийн хэрэгсэл явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжихгүй тул цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг тус тус онцгойлон анхааруулж байна.
Эх сурвалж: Цаг уур орчны шинжилгээний газар
Б.АМАРЖАРГАЛ