Ууц, өвчүү, тавгийн идээний хулгай нэмэгдэх хандлагатай байгаа гэж ЦЕГ-аас мэдээллээ

Ууц, өвчүү, тавгийн идээний хулгай нэмэгдэх хандлагатай байгаа гэж ЦЕГ-аас мэдээллээ

Монголын уламжлалт сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан иргэд баярын ширээнд тавих ууц, өвчүү, тавгийн идээ зэргээ эртнээс зэхэж бэлддэг.

Үүнтэй холбоотойгоор орон байрны хулгайн гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байна. Өнгөрөгч оны 1, 2-р сард улсын хэмжээнд орон байрны хулгайн 305 гэмт хэрэг бүртгэгдсэн нь бусад саруудтай харьцуулахад өндөр байгаа юм. Иймд иргэд та бүхэн өөрийн үл хөдлөх хөрөнгөө сайтар түгжих, хяналтын камер байршуулах, хөршийн холбоотой байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.