Сэлэнгэ аймгийн харьяат 54 настай хэвтрийн иргэний группийн бичиг баримт бүрдүүлэхэд тоон гарын үсэг шаардаж, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо иргэнийг биеэр ирэхийг хүссэн тул ортой нь зөөвөрлөн, хороон дээр аваачиж буй бичлэг цахим орчинд цацагдаж олны шүүмжлэлгийг дагуулсан.
Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар, “Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн газар иргэдийг чирэгдүүлж байгаа, хэвтэрт байгаа хүнийг ортой нь зөөж авчирч, хурууны хээ авдаг хүнд сурталтай үйлчилгээ байж болохгүй. 21-р зуун болсон байна. Энэ асуудлаар иргэдээс ч их санал хүсэлт ирлээ. Өглөө манай ЗГХЭГ-т танилцуулагдсан. Хиймэл оюун ухаан, зөөврийн компьютер гээд технологийн бололцоо бий болчхоод байхад үйлчилгээг хөнгөн, шуурхай болгох шинэчлэл хийж, ард иргэдэд танилцуулах ёстой” гэжээ.
ВИДЕО: