Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотолж, огцрохыг шаардсан "Огцрох амархан" жагсаалыг зохион байгуулж байсан "Ноорог"-ийн О.Уламсайхан бусдад хутгалуулж, хүнд гэмтсэн хэрэг гарсан билээ.
Тодруулбал, иргэн О.Уламсайханыг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 11-ний /2025.11.11/ өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий хотхонд иргэн 38 настай н.Доржсүрэн гэгч нь хутгалж, хүнд гэмтэл учруулсан байдаг.
Улмаар үл ялих зүйлээр шалтаглан бусдыг хутгалж, гэмтэл учруулсан н.Доржсүрэн гэх иргэнийг прокуророос Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу эд хөрөнгө устгах, гэмтээх гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Одоогоор тус хэргийн шүүх хурал товлогдоогүй байгаа аж. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.