Энэ жил нийт 58.1 сая толгой мал тоологдсон бол үүний 46.9 саяыг хонь, ямаа эзэлж байна

Энэ жил нийт 58.1 сая толгой мал тоологдсон бол үүний 46.9 саяыг хонь, ямаа эзэлж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын эхээр 10 хоногийн хугацаатай орон даяар мал тооллого явагддаг. Тухайлбал, өнгөрсөн 2024 оны эцэст мал тооллогын урьдчилсан дүнгээр 57 сая 600 мянган толгой мал тоологдож байсан. Харин 2024 оны мал тооллогын урьдчилсан дүнгээр Архангай аймаг адуу, үхрээр, Өмнөговь аймаг тэмээгээр, Өвөрхангай аймаг хониор, Баянхонгор ямааны тоогоор тэргүүлж байсан юм. Тэгвэл энэ жил /2025/-ийн тухайд 58 сая 100 мянган мал тоологдсон байна. Үүнээс тэмээ 501 мянга, адуу 5 сая, үхэр 5 сая 400 мянга, ямаа 23 сая, хонь 23 сая 900 мянган толгой тоологдсон гэдгийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.