Төрийн албан хаагчдын бүх урамшууллыг өнөөдөр шилжүүлнэ

Төрийн албан хаагчдын бүх урамшууллыг өнөөдөр шилжүүлнэ

Улсын данс улайж, төсөв хүндхэн байдалд байгаа. Иймд төрийн албан хаагчдын жилийн эцсийн урамшуулалыг олгож чадахгүй байгаа гэх мэдээлэл гараад буй. Тэгвэл төрийн албан хаагчдын бүх урамшууллыг өнөөдөрт /2025.12.31/ багтаан шилжүүлнэ гэдгийг Сангийн яамнаас мэдээллээ. Төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагчдад улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгох тухай тусгасан байдаг аж.