Төрийн байгууллагын хүнд суртал, албан хаагчдын ёс зүйн асуудлаар ирсэн 16 гомдолд хариуцлага тооцуулахаар болжээ

Төрийн байгууллагын хүнд суртал, албан хаагчдын ёс зүйн асуудлаар ирсэн 16 гомдолд хариуцлага тооцуулахаар болжээ

Авлигатай тэмцэх газар 2025 оны 12 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 79 өргөдөл, гомдлыг харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүлжээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 57 хувь нь гэмт хэргийн шинжтэй, нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд хамаарах өргөдөл, гомдол байжээ. Төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдэл, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн 16, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 81 гомдол ирсэн байна.

АТГ-аас эдгээр мэдээллийг хянан шалгаж, холбогдох зөрчлийг тогтоон авлигын эсрэг хууль тогтоомжид заасан хариуцлага тооцуулахаар албан бичиг хүргүүлсэн байна. Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 481 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 294 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Төлөвлөгөөт хяналтаар болон иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн дагуу 11 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгажээ.