Оросоос хил давж ирсэн баавгайг барьж, Хан хэнтийн ТХГ нутгийн хамгаалалтын захиргаанд хүргэж өгчээ

Оросоос хил давж ирсэн баавгайг барьж, Хан хэнтийн ТХГ нутгийн хамгаалалтын захиргаанд хүргэж өгчээ

Увс аймгийн Тэс сумын Ханжит багт ОХУ-ын талаас хил даван ирсэн хүрэн баавгайг барьж, Хан хэнтийн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанд хүргэж өгчээ.

Баавгайг барихаар томилогдсон баг 20 гаруй хоног тууштай ажилласны үр дүнд Тэс сумын Тооромт хэмээх газар байршуулсан амьтан баригч торонд баавгайг амьдаар нь барьж чадсан аж. Энэ үеэр мэргэжлийн малын эмч унтуулга хийж, зарим төрлийн шинжилгээ авч, хэмжилт хийн, дата мэдээлэл цуглуулж ажиллажээ. Улмаар хүрэн баавгайг тээвэрлэн Хан хэнтийн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанд хүлээлгэн өгч, тэндээ өвөлжиж, тохиромжтой хугацаанд байгальд нь тавихаар болжээ.