Улаанбаатарт цас орохгүй, 15 градус хүйтэн байна

Улаанбаатарт цас орохгүй, 15 градус хүйтэн байна

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр жавартай хүйтэн салхитай байна. Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр -24...-29 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр -18...-23 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -4...-9 градус, бусад нутгаар -11...-16 градус хүйтэн байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өдөртөө -13...-15 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.