Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн “Сайхан мод” гэх газраас энэ сарын 17-ны өдөр хоёр настай эрэгтэй хүүхэд сураггүй алга болсон билээ. Тэгвэл хоёр настай хүүг эрэн хайх ажиллагаа өнөөдөр /2025.09.22/ зургаа дахь өдрөө үргэлжилж байна.
Хоёр настай хүү алга болсонд иргэд сэтгэл чилээн сайн дураараа эрэн хайх ажиллагаанд оролцож, сэтгэлийн хандив өргөсөөр байна. Зарим томоохон компани шатахуун, хоол хүнсний тусламж илгээж буй. Гэтэл сайны хажуугаар саар гэгчээр олны танил инфлүүсерүүд, зарим УИХ-ын гишүүн хүүхдийн эрэн хайх ажлаар "энтертайнмент" хийж эхэллээ.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Баттулга өнгөрсөн амралтын өдрөөр өөрийн хувийн зурагчинтайгаа эрэн хайх ажиллагаанд оролцож, олон нийтийн сүлжээнд зургаа тавьсан байдаг. Мөн олны танил инфлюсерүүд болон иргэд өөрийн таамаглал төдий бичлэгээ сошиалд дэлгэж буйд иргэд бухимдаж байна.
Улсын Их Хурлын гишүүн бол төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон ард түмний элч бөгөөд ард түмний эрх ашгийг хамгаалах, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой. Гэтэл чуулган таслалтаар тэргүүлж буй УИХ-ын гишүүн Х.Баттулга хүүхэд эрэн хайх ажлаар л олны өмнө гарч ирлээ.