Монгол Улсын иргэн БНСУ-ын визгүйгээр Сөүл рүү нэвтрэх гэж байгаад баривчлагдсан тул түүнийг 3 жил хорьж магадгүй байна

Монгол Улсын иргэн БНСУ-ын визгүйгээр Сөүл рүү нэвтрэх гэж байгаад баривчлагдсан тул түүнийг 3 жил хорьж магадгүй байна

Монгол Улсаас БНСУ-ын Чежү арал хооронд визгүй зорчиж буй. Гэвч саяхан визгүй монгол иргэн Чэжүгээс цааш Сөүл рүү хууль бусаар нэвтрэх гэж байгаад баривчлагдсан талаар тус улсын "N news" мэдээлсэн байна. 

Тодруулбал, БНСУ-ын Чежүгийн далай, загас агнуурын менежментийн хэлтсээс энэ сарын 19-ний өдөр мэдээлснээр, "А" гэх монгол эрэгтэй Чежү боомт дээр зорчигч тээврийн хөлөг онгоцонд нууцаар суух гэж байгаад баригдсан байна. Монгол иргэн А нь Мокпо руу явах гатлага онгоцонд суухаар ​​хүлээж байсан тээврийн хэрэгслийн тээшинд нуугдаж байжээ. Тэгвэл Чежүгийн тусгай өөрөө удирдах муж байгуулах, олон улсын чөлөөт хотыг хөгжүүлэх тухай хуулийн дагуу тус улсад визгүй нэвтэрсэн гадаадын иргэд оршин суух хугацааг сунгах зөвшөөрөлгүйгээр өөр бүс нутаг руу шилжихийг хориглодог. Иймд зөрчил гаргасан хүнийг гурван жил хүртэл хугацаагаар баривчлах эсвэл 20 сая воны торгууль ногдуулдаг байна. Уг хэргийн талаар бид эргэн мэдээлэх болно.

Эх сурвалж: N news