Есдүгээр сарын 20-ны бямба гарагт МАН-ын Удирдах зөвлөлийн хурал болж өндөрлөлөө. Удирдах зөвлөлийн хурлаар үндсэн дүрмийн шинэчлэл, намын даргыг сонгох асуудлыг хэлэлцсэн. МАН-ын дүрэмд ялсан намын дарга Ерөнхий сайд байна гэсэн заалт байгаа ч Ерөнхий сайд Г.Занданшатараас гадна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан намын даргад өрсөлдөнө гэдгээ албан ёсоор зарлаад байгаа.
Тэгвэл зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар бямба гарагт болсон МАН-ын УЗ-ийн хурал нэлээд ширүүн уур амьсгалтай болж өнгөрсөн бөгөөд энэ үеэр Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нь УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд хандаж, “Та нар намайг хоригдоход юу ч дуугараагүй. Тэгэхэд би УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхтэй, сонгуулийн уулзалттай явсан. Чи намайг анх М.Энхболд даргатай танилцуулсан. Дараа нь чи урвасан. Ийм байж хэнээс, юунаас дэмжлэг хүсээд байгаа юм бэ” гэх агуулгатай үг хэлсэн талаар эх сурвалжууд мэдээлж байна.