УИХ дахь АН-ын бүлгийн даргыг ирэх долоо хоногт тодруулахаар тогтжээ

УИХ дахь АН-ын бүлгийн даргыг ирэх долоо хоногт тодруулахаар тогтжээ

УИХ дахь Ардчилсан нам /АН/-ын бүлэг яг одоо Төрийн ордонд хуралдаж байна. Энэ удаагийн хурлаар Улсын 2026 оны төсвийн төсөл зэрэг асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд АН-ын бүлгийн даргыг тодруулах асуудлыг ирэх долоо хоногийн Даваа гараг /2025.09.29/-т хэлэлцэхээр болсон байна. 

Иймд УИХ дахь АН-ын бүлгийн өнөөдрийн хурлыг тус намын дарга О.Цогтгэрэл даргалан хуралдуулж байгаа аж. Сонирхуулахад,  АН-ын даргаар О.Цогтгэрэлийг бүртгэсэн тул тэрбээр УИХ дахь АН-ын бүлгийн даргын ажлаа өгөхөөр болоод байгаа юм. Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргад УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Ц.Баатархүү, Б.Жаргалан, Х.Тэмүүжин нар өрсөлдөнө гэсэн мэдээлэл байгаа юм.