ВИДЕО: Чарли Кирк бол “өөрийн үеийн аварга” байсан гэж Д.Трамп дурсжээ

ВИДЕО: Чарли Кирк бол “өөрийн үеийн аварга” байсан гэж Д.Трамп дурсжээ

Америкийн Ерөнхийлөгч Д.Трамп АНУ-ын консерватив идэвхтэн Чарли Киркийг хүндэтгэн оршуулгын ёслолд оролцох үеэр “өөрийн үеийн аварга” гэж тодорхойлжээ. Тэрээр, “өнөөдөр Америк гуниг, цочрол, уй гашууд автжээ” хэмээн Ч. Киркийг дурссан байна. 

Д.Трамп Ч.Киркийг “эрх чөлөө, шударга ёсны төлөө тэмцэж явсны улмаас радикал, хүйтэн цуст мангас түүнийг хэрцгийгээр хөнөөсөн. Бидний хэн нь ч Чарли Киркийг хэзээ ч мартахгүй. Түүх ч бас түүнийг мартахгүй” гэжээ.

ВИДЕО: 

Чарли Киркийн оршуулгын ёслол Аризона мужийн Глендейл хотын цэнгэлдэх хүрээлэнд болж, АНУ-ын засаг захиргааны бараг бүх гишүүд хүрэлцэн ирсэн байна. Тэдний дунд АНУ-ын дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнс, төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Батлан хамгаалахын сайд Пит Хегсет зэрэг өндөр албан тушаалтнууд байжээ.  Мөн хүндэт зочидын суудлын хэсэгт Д.Трамптай хамт тэрбумтан Элон Маск суусан байна. Шууд дамжуулалтын дүрс бичлэгээс харахад Э.Маск, Д.Трамптай ярилцсаны дараа тэд гар барин мэндчилж, улмаар Э.Маск тайван гарч оджээ.

Эх сурвалж: BBC